Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтын
бүртгэл www.eec.mn цахим
хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2022 оны хоёрдугаар сарын 14-ний
өглөө 9.00 цагт эхэллээ.
Шалгуулагчид ЭЕШ-д бүртгүүлэхдээ,
- Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.
- ЭЕШ-д монгол
хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй,
монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүйг
сонгож бүртгүүлнэ.
- ЭЕШ-ын нэг
хичээлийн төлбөр 5800 төгрөг байна
- ЭЕШ-ын
бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна.
Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
- Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн
суралцагчид ЭЕШ-д
бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн
магадлагаа, тодорхойлолт, сургуулийн албан бичиг/-ыг бүртгэлийн хугацаанд
БҮТ-д ирүүлнэ.
- ЭЕШ-ын
бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн
цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах
боломжтой. Мөн БҮТ-ийн лавлах утас 7011-9498, 7577-9498 утсанд
хандаарай.
Бүртгэл 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны 18:00
цаг
хүртэл https://eyesh.eec.mn/ цахим
хуудсаар явагдана.