Хомын талд тахь нутагшаад 18 жил болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тахь эх нутагтаа ирсний буюу Монголд нутагшсаны 30 жилийн ой тохиож байна.
Анх 1992 оны зургаадугаар сарын 5-нд Голландаас 15 тахь авчирч Хустайн нуруунд нутагшуулсан байна. Дэлхий дээр үлдсэн зэрлэг ганц адуу болох тахь нь XX зуунд байгаль дээр устсан. Байгаль дээр амьдарч байсан хамгийн сүүлчийн тахь нь 1968 оны үед Говь-Алтай аймгийн Говийн их дархан цаазат газрын Тахийн талд байсан аж. Тиймээс 30 жилийн өмнө тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Үүний нэг нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Хомын талд нутагшуулж буй тахийн төсөл юм. Монголд гурван газарт тахийг сэргээн нутагшуулж байгаагаас 390 гаруй нь Хустайн нуруунд байна. Харин Говь-Алтай аймгийн Бугат суманд 290 орчим, Завхан аймгийн Дөрвөлжин суманд 100 орчим тахь нутагшиж байгаа аж.
Хомын
талын тахь 100 гаруй толгойд хүрчээ
“Тахь адуу
сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөр”-ийн хүрээнд өсөн
үржиж байгаа тахийн сүрэг эх нутагтаа хэдийнэ дасаж идээшжээ.
Дөрвөлжин сумын нутаг, Хомын талд анх Франц улсаас 2004 онд 12, 2005 онд 10, Чех улсаас 2011 онд дөрвөн тахь тус тус тээвэрлэн авч ирж сэргээн нутагшуулсан нь амжилттай өсөж үржиж өдгөө 100 гаруй толгойд хүрчээ.
Мөн тус цогцолбор газарт Францын Тахь хамгаалах холбооны Монгол дахь хөтөлбөрийн газар 1998 оноос эхлэн тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хомын талд Шарга хэмээх тахийн гүү охин унага төрүүлснээр сэргээн нутагшуулж буй тахийн тоо 100-д хүрлээ. Дараа жил нь “Хомын талын тахийн Yus азарганы сүрэгт Carmen гүү 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр тухайн жилийн ууган унага хөл тавьсан. Carmen нь Францын Ле Виларе-аас Хомын тал руу хийсэн анхны тээвэрлэлтээр ирсэн гүү бол Yus азарга Хомын талд төрсөн гэж "Хомын талын тахь" ТББ-ын Олон нийттэй харилцах ажилтан Б.Анударь хэлэв.
Хомын талын тахь хөтөлбөрийг хэрхэн эхлүүлсэн бэ?
"Хомын
талын тахь" ТББ-ыг 2014 онд үүсгэн байгуулсан, Францын Тахь Хамгаалах холбооноос тахь сэргээн нутагшуулах ажлыг гардан авч, үргэлжлүүлэн хэрэгжүүлж
буй байгууллага юм. Тус байгууллага нь Тахийг сэргээн нутагшуулах, биологийн
олон янз байдлыг хамгаалах, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих үндсэн чиг
үүрэгтэй ажиллаж буй. 2004 -2005 онд Францаас
хашсан талбайд өөрсдийн дураар нь байлгаж сургасан дөрвөн сүрэг тахь ба залуу
адуунаас бүрдсэн нэг сүрэг тахийг Монголын баруун хэсэгт авчирч нутагшуулсан.
Тахийг 14,000 гектар хашаанд суллаж тавьсан. Энэ нь зэрлэг онгон байгальд
тахийг нутагшуулах оролдлогын эхлэл байв. Манай төсөл нь Монголд тахь
нутагшуулсан гуравдагч төсөл юм. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооноос
шаарддаг хатуу журамд нийцүүлэн зэрлэг адууны зан авир дээр тулгуурласан
судалгааг ашиглан бид тахь нутагшуулах төслийг тусгай бодлого төлөвлөлтийн
дагуу хэрэгжүүлж байна.
Францаас
Монгол руу 22 тахь авчирсан тухай
Бид
зэрлэг морьдоо онгоцоор тээвэрлэхээр шийдсэн. Энэ
нь нэгд хурдан, хоёрт Монгол Франц улсын хоорондох олон хил гаалийн бичиг
баримтын бүрдүүлэлтийн асуудлыг хялбараар шийдсэн ажил байв гэж "Хомын талын тахь" ТББ өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлжээ.
Тахийг онгоцоор тээвэрлэхийн тулд тус бүрт нь тусгай зориулалтын хайрцаг бэлтгэх, амьтны хүрээлэнд биш сул чөлөөтэй байсан тахийг хайрцагт хийж тээвэрлэхийн тулд нэлээн ажиллагаа шаардагдсан. Бид эхлээд тахиудыг нэлээн хэдэн долоо хоногийн турш сүрэг сүргээр нь бөөгнөрүүлэн нийлүүлж, сүрэл тавьж хооллож сургасан. Энэ нь тээвэрлэхийн тулд тахийг сүрлээр хуурч хайрцагт оруулахад дөхөмтэй байлаа. 2021 оны байдлаар Монгол Улс, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын талд тахийн 100 адуутай. Францын Вилларед 30 адуу байна.
/Эхлээд тахийг сүрлээр хуурч хайрцаг руу оруулсан. Дараа нь Виллараас хайрцагт хийсэн морьдыг Ним хотын онгоцны буудалд авчирсан./
/Ачааны онгоцоор Ховд руу тээвэрлэсэн. Дараа нь
жижиг ачааны онгоцоор
морьдыг Хомын тал руу авчирсан. Хомын талд зориулалтын буултын талбайгүй тул
Монгол нисгэгчид шороон зам дээр буусан. Ачааны машинаар морьдыг хашаанд
авчирснаар тэдний урт аялал дууссан/
Хомын
тал улсын тусгай хамгаалалттай болсон
"Хомын талын тахь" ТББ нь тахь нутагшуулах хөтөлбөрүүдийнхээ
хүрээнд уугуул нутгийн иргэдэд харилцаа, боловсрол ба хууль эрхзүйн талаарх
мэдээлэл өгдөг.
Хомын талын малчид болон тэдний хүүхдүүдэд
үндсэн ба шинжлэх ухааны нийтлэл, малчдын форум, жил бүрийн хүүхдийн зуны
сургууль зэрэг үйл ажиллагаануудаараа харилцаж, үйл ажиллагааг тогтмол явуулж
байна. Хомын талд буюу уугуул нутгийн иргэдэд байгаль хамгааллын талаар заадаг
ба Францад Ле Вилларэд зочдод зориулсан төв ба ёс зүйн судлалын сургалтуудаараа
хүмүүстэй байнгын харилцаатай ажилладаг. Мөн өдгөө Завхан
аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талыг байгалийн цогцолборт
газраар бүртгэсэн. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7
дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв
шинж, унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх, дурсгал, ховордсон ургамал, амьтдыг
хамгаалах зорилгоор зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад
авахаар хэлэлцэн баталсан. Ингээд Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талын
2900 км квадрат нутаг улсын тусгай хамгаалалттай болсон. Тус газрыг улсын
тусгай хамгаалалтад авах ажил 2017 оноос эхэлж 2019 онд байгалийн цогцолборт
газар болон хамгаалалтад оржээ.

Энэ төв нь тахийн уугуул нутгийн иргэдийн цуглардаг, хөгждөг, ярилцдаг нээлттэй төв болсон. Уг барилгад малчидтай уулзах, хурал, цуглаан, семинар зохион байгуулахад ашиглагддаг юм. Нэн ялангуяа жил болгоны малчдын форумыг зохион байгуулдаг. Энэ төвд 2005 оноос хойш малчдыг чадавхжуулах, тэдэнд мэдээлэл өгөх зорилготой цуврал сургалтууд хийсэн. Тухайлбал, ховордсон амьтан, ургамлын аймгийн төрлийг хамгаалах нь, адуу болон бусад equids, мал аж ахуй, хүний буруутай үйл ажиллагаанаас болон устаж байгаа зэгс, Хомын талын бэлчээрийн ургамал гэсэн сэдвүүдээр мэдээлэл өгч малчдад сургалт хийсэн байна.
Мөн 2010 онд Хомын талын
малчдад бэлчээрийн талбайг хамтран ашиглах зохион байгуулалтын ажилтай
уялдуулан "Бэлчээр Ашиглагчдын Холбоо"-г үүсгэн байгуулсан. Үүнээс
хойш 2011, 2012, 2013 онд уугуул
нутгийн бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран бэлчээрийн талбайг ашиглах, бэлчээрийн
талбайг хамтран ашиглах зохион байгуулалтын ажлын талаар зөвлөлдсөн форумыг
зохион байгуулжээ. Сүүлийн долоон жил тус төвд байгаль орчны тогтвортой хөгжил,
устаж буй ховордсон ан амьтдын хамгааллын талаар болон тусгай хамгаалалттай
газар нутгийн ургамал амьтан биологийн төрөл зүйлүүдийн хамгааллын асуудлаар
сургалтууд хийжээ. Харин цар тахлын жилүүдэд олон нийтийг хамарсан сургалтууд хийгээгүй.
Гэсэн хэдий ч судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудыг хийж байна.
Хомын талын хүүхдүүдийн зуны сургалт хүүхдүүдэд боломж олгосон