“Аюулгүй галлагаа" сарын аян Говь-Алтай аймагт өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-02-09 17:02:32

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан "Аюулгүй галлагаа" сарын аяны удирдамжит арга хэмжээ хоёрдугаар сарын 1-28-ны өдрийг дуустал улсын хэмжээнд үргэлжлэх юм.

Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газраас галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилт, айл өрхийн пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангуулах ажлыг олон нийтэд өргөн хүрээтэй сурталчлан таниулах, объектын гал түймрийн тоо хохирлыг бууруулах зорилгоор “Аюулгүй галлагаа” аяныг хоёрдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд зохион байгуулж байгаа аж.

Сарын хугацаанд үргэлжлэх тус аяны хүрээнд пийшин, зуухны галын аюулгүй байдлын стандарт, норм, нормативыг таниулсан агуулга бүхий сурталчилгааны тараах материал, сэрэмжлүүлгийг хэвлүүлэн гэр хорооллын айл өрхөд тарааж, ухуулга сурталчилгаа хийж, гэр хорооллын айл, өрхүүдийн пийшин, зуух, уурын зуух зэрэг дулаан үүсгэгч хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа тухай хэмээн холбогдох албанаас мэдээлэв. 


相关新闻