Улсын хэмжээнд 1931 хүүхэд сургууль завсардах эрсдэлтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилийн нэгдүгээр улиралд 469 сургуулийн 223.406 сурагч 100 хувь танхимаар хичээллэсэн бол, 8 сургуулийн 12.152 сурагч 100 хувь цахимаар суралцжээ. Харин хосолсон буюу 5/9 зарчмаар 365 сургуулийн 478.164 сурагч хичээллэсэн байна.
Нэгдүгээр
улиралд 73 цэцэрлэг, 413 сургуульд халдвар бүртгэгдсэн байна. Үүнээс 1
тохиолдол бүртгэгдсэн цэцэрлэг 69, сургууль 332 байгаа нь боловсролын
байгууллага халдварын голомт болохгүй байгааг, мөн 5/9 зарчим оновчтой хувилбар
байсныг баталж байна.
Боловсролын
хүрээлэнгээс зохион байгуулсан 2021 оны судалгаагаар цаашид хичээл сургалтын
үйл ажиллагааг
•
Танхимаар 64 хувь
•
Цахимаар 23 хувь
•
Хосолсон 13 хувь үргэлжлүүлэх нь зөв гэж хариулжээ.
Боловсролын
хүрээлэнгийн судалгаанд дурдсанаар улсын хэмжээнд 1931 хүүхэд сургууль
завсардах эрсдэлтэй байна гэжээ.
Багш
нарын вакцинд хамрагдалт 90-ээс дээш хувьтай байна. Харин суралцагчдын тухайд
•
12-15 нас 78 хувь
•
16-17 нас 85 хувь
•
Мэргэжлийн боловсролд суралцагчдын 65.7 хувь
• Дээд боловсролын байгууллагад суралцагчдын 40.1 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ.