Сайд нарын нэрс өнөөдөр тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-07-21 15:21:34

УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнд бүрэлдэж буй шинэ Засгийн газрын сайд нарын нэрс өнөөдөр тодорно.

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаас шинэ Засгийн газрыг 13 яам, 16 сайдтай ажиллахаар тогтоод буй. Өөрөөр хэлбэл, 

Монгол Улсын Ерөнхий сайд;

Монгол Улсын Шадар сайд;

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;

Гадаад харилцааны сайд;

Сангийн сайд;

Хууль зүй, дотоод хэргийн сайд;

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;

Батлан хамгаалахын сайд;

Барилга, хот байгуулалтын сайд;

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;

Зам, тээврийн сайд;

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;

Эрчим хүчний сайд;

Эрүүл мэндийн сайдаар ажиллах хүмүүс хэн байх вэ гэдэг өнөөдөр нийтэд ил болох нь.

Б.Туул

 

相关新闻