Академич Б.Пүрэвсүрэн “Олон улсын шилдэг эрдэмтэн”-ээр шалгарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канад улсын ''International Achievements Research Center'' байгууллагаас академич, профессор Б.Пүрэвсүрэнг 2021 оны “Олон улсын шилдэг эрдэмтэн”-ээр шалгаруулжээ.
Академич Б.Пүрэвсүрэн 2021 оны
"Шилдэг эрдэмтэн" олон улсын нээлттэй тэмцээний “Инженер, технологи/
химийн инженерчлэл” төрөлд шалгарсан байна. Түүний
гадаадад хэвлэгдсэн бүтээлүүд нь олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд
хэвлэгдэн дэлхийн эрдэмтдийн хүртээл болж, олон удаа эшлэл хийгдсэн
зэргийг нь үндэслэн ийнхүү шалгаруулжээ.
Тэрбээр 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр гэрчилгээгээ гардсан байна.