Цэцэг, Эрдэнэбүрэн суманд шүлхий өвчний шинэ голомт үүсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Ховд аймгийн мэргэжлийн байгууллагуудын зүгээс малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг бууруулах чиглэлд анхаарч ажиллажээ.
Тодруулбал, Ховд,
Мянгад, Эрдэнэбүрэн, Чандмань гэх мэт 6 сумын 14 багийн нутаг дэвсгэр буюу 13
голомтод 120 гаруй өрхийн 3534 мал шүлхийгээр өвчилсөн байна.
Үүнээс 2766 малын
өвчний шинж тэмдэг арилж, эдгэрсэн бол одоо 700 гаруй мал өвчтэй хэвээр байна.
Сар шинийн баяр,
амралтын өдрүүдэд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан сумдын хорио цээрийн
дэглэмийг чангатгаж, голомтын бүсэд эргүүл, хяналтын ажлыг эрчимжүүллээ.
Одоогоор өвчлөл гарсан
6 суманд байнгын 7 хяналтын цэг, 11 хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна.
Сүүлийн үeд Ховд
аймгийн зарим суманд малын гоц халдварт шүлхий өвчний тархалт буурах хандлага
ажиглагдаж байна. Жишээ нь,
Дөргөн сумын нутагт шүлхий өвчний хоёр голомтын бүс үүссэнээс нэг нь хумигдав. Мөн
Чандмань, Ховд сумын тухайд уг өвчний тархалт буурч байна.
Одоо шинээр Цэцэг, Эрдэнэбүрэн суманд малын гоц халдварт шүлхий өвчний голомт үүслээ. Үүнтэй холбогдуулан өвчний голомтын бүсэд малын эмч нарыг нэмэлтээр ажиллуулж байна.
Мөн сум орон нутгийн удирдах ажилтан, малын эмч нарыг оролцуулсан цахим хурал зохион байгуулж, малчин өрхийн нүүдэл, малын шилжилт хөдөлгөөний талаар ярилцаж, мэргэжил арга зүйгээр хангасан.
Ховд, Эрдэнэбүрэн, Дөргөн гэх мэт сумын шүлхий өвчинтэй
тэмцэх ажилтай газар дээр нь танилцлаа гэж Ховд аймгийн Мал
эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл мэдээллээ.