Политехникийн коллежийг 200 гаруй суралцагч төгсөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежид 1.5-2.5 жилээр суралцсан төгсөгчид
өнөөдөр мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа.
2021-2022
оны хичээлийн жилд 1.5 жилийн техникчийн боловсролын сургалтыг 27 суралцагч, 2.5
жилтэй мэргэжлийн боловсролын сургалтыг 197 суралцагч төгсөж байна. Төгсөгчдөөс
мэдлэг, ур чадвараараа манлайлсан суралцагчдад ажиллагаатай аж ахуй нэгж
байгууллагаас ирсэн ажлын байрны урилгыг гардуулав. Политехникийн коллежтэй 2015 оноос эхлэн хамтран ажиллаж, мэдээлэл, технологийн салбарын
суралцагчдыг жил бүр дадлагажуулж, ажлын байраар хангаж ирсэн "Эрдэнийн гурвалжин" ХХК-ийг шилдэг түншлэгч байгууллагаар шалгарууллаа.
Энэ үеэр тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга А.Ишдорж
хэлэхдээ “Политехник коллежийн үе үеийн төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдаж байдаг нь багш
нарын ур чадвар сайн, суралцагчид
мэргэжлийн ур чадварыг эзэмшин чадварлаг мэргэжилтэй ажилтан болж бэлтгэгдэж байгаатай холбоотой” гэв.