Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойн хүндэтгэлийн жагсаал боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн жагсаал болж тус аймгийн хүчний байгууллагынхан оролцлоо.
Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн арга хэмжээний ажлын хүрээнд "Амар тайван амьдралын төлөө хамтдаа" уриан дор хүндэтгэлийн жагсаалыг зохион байгуулсан юм. Тус аймгийн Цагдаагийн газар нь анх сэргийлэх анги нэртэйгээр 1939 онд байгуулагдаж 1990 онд бие даасан бүтэц зохион байгуулалтанд шилжин улмаар цагдаагийн хэлтэс, 2010 онд цагдаагийн газар болон өөрчлөгдсөн түүхтэй. Одоогоор төрөл мэргэжлийн 5 тасаг, 11 сум, 2 хилийн боомтод хэсгийн төлөөлөгч цагдаа гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ биелүүлэн ажиллаж байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн