"Сар шинэ-2022" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-01-28 19:15:14

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд шинэ оны эхний сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 69 мэдээлэл бүртггэдсэн байна. Үүнээс 21.7 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа аж.

Иймд "Сар шинэ-2022" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, хүн олноор цугларсан хүнс, барааны зах, худалдааны төвүүдэд хулгайн гэмт хэргээс урьдилан сэргийлэх ажиллагааг явуулж байна. Иргэдэд орон байр, халаасны болон мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сануулга, зөвлөгөө бүхий гарын авлагыг тарааж, мэдээлэл өгч байгаа юм.

Мөн орон нутгийн замд зорчиж буй тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, хууль бус хүн тээвэрлэлтийг илрүүлэх, таслан зогсоох, илэрсэн зөрчилд арга хэмжээ тооцох зорилгоор хяналт, шалгалтыг зохион байгуулж эхэллээ. Хяналт, шалгалтаар том оврын автобусанд иргэд хориотой ан, амьтны мах тээвэрлэх зөрчил багагүй илэрчээ. 

相关新闻