3 сумын 9 мянга гаруй иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-20 23:07:25

Өмнөговь аймгийн 3 сумын 9 мянга гаруй иргэнийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах ажээ.

Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны стратегийг 2015-2017 оны хооронд хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү стратегийн хүрээнд ДЭМБ-ын техникийн туслалцаа, КОFIH /Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан/ -ын санхүүжилттэйгээр “Эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Төслийн хүрээнд Гурвантэс, Манлай, Номгон сумыг сонгон суурин болон хөдөлгөөнт хүн амын дунд халдварт, халдварт бус өвчний эрт илрүүлгийг явуулын хэлбэрээр зохион байгуулах юм. Улсын хэмжээнд Сонгино хайрхан дүүрэг, Өмнөговь аймгийн дээрх 3 сумдад тус төсөл 2017 оны 1 сар хүртэлх хугацаанд хэрэгжих ажээ.
Энэхүү төслийн хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч ажилдчыг чадваржуулах, мобайл технологи ашиглалт, бүртгэл мэдээллийг хэрхэн зохион байгуулах чиглэлийн арга зүйн сургалтыг хийж байна. Сургалтуудыг ДЭМБ, багаж тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгууллага, Эрүүл мэндийн газар, БОЭТөвийн нарийн мэргэжлийн эмч нар хамтран зохион байгуулж байгаа юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

相关新闻