Засгийн газрын бүтцийн асуудлаар АН завсарлага авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төрийн байгуулалтын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотой хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан саналыг танилцуулаад дэгийн хуульд заасны дагуу тус намын бүлэг уг асуудлаар завсарлага авах хүсэлт гаргасан юм.
Хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Н.Энхболд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх нь хуульд заасан тодорхой хугацаатай учраас УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн АН-ын бүлэгт 30 минутын завсарлага өгч буйгаа мэдэгдсэнээр хуралдаан түр завсарлав.
Б.Туул