Малайз ирэх сараас 5-12 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-22 12:44:30

Куала Лумпур. /The Straits Times/. Бид 2 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн 5-12 насны хүүхдүүдийг коронавирусний вакцинд хамруулах хөтөлбөрийг эхлүүлнэ хэмээн Малайзын Эрүүл мэндийн сайд Келли мэдэгдлээ.


Түүний хэлж буйгаар хүүхдүүдэд зориулсан “Pfizer вакцин энэ сарын 31-ний өдөр Малайз улсад ирэх төлөвтэй байгаа юм.


Хүүхдүүдийг найман 7 хоногийн зайтай 2 тун вакцинд хамруулах бөгөөд вакцин нь 0.2 мл, 10 микрограмм мРНХ агуулсан байх юм. Өөрөөр хэлбэл энэ нь насанд хүрэгчдэд зориулсан вакцины гуравны нэгтэй тэнцүү гэсэн үг юм.  


Улмаар 1 дүгээр сарын сүүлчээс эхлэн гар утасны тусгай аппликейшн ашиглан хүүхдүүддээ цаг авч вакцинжуулалтад хамруулах бөгөөд вакцинжуулалтыг 2 дугаар сарын 3-ны өдөр Куала Лумпур хот дахь Тунку Азиза эмнэлэгээс эхлүүлэх аж. 

相关新闻