НӨАТ-ын буцаан олголтоор 6 төрлийн татвар төлөх боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгож байна. Өнгөрсөн оны сүүлийн улирлынхыг хуулийн дагуу энэ сарын 20-ны дотор олгох юм. Ингэхдээ буцаан олголтоос татвараа төлөх боломжтойг Татварын ерөнхий газраас мэдээллээ. Үүнд:
- Автотээврийн хэрэгслийн албан татвар,
- Галт зэвсгийн албан татвар,
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
- Газрын төлбөр,
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
- Малын тоо, толгойн албан татвар тус
тус орж байна.
Иргэд НӨАТ-ын IV улирлын урамшууллын буцаан олголтоороо
албан татвараа шимтгэлгүй, зөрүүгүй, хурдан шуурхай төлөх боломжтой
бөгөөд хүсэлтийг энэ сарын 24-ний хугацаанд ebarimt системээр хүлээн авч
байна.