Мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөгөө, сэрэмжлүүлгийг дагахыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын өдрүүдэд цас орж, цасан
шуурга шуурах тул аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэг мэдээ хүргэлээ.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2022 оны 1 дүгээр 20-21-нд шилжих шөнө зарим сумын, 23, 24-нд ихэнх сумын нутгаар
бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд
баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 21-26 градус, өдөртөө
9-14 градус хүйтэн байна.
Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр
сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд
гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны
нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан
сэргийлж, цасан шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан
сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй
байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.