Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд 353 иргэн ханджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын
10-15-ны өдрүүдэд аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд 353 иргэн хандаж,
тодруулга мэдээлэл авсан бол 7 иргэн 8 асуудлаар санал шүүмжлэлээ илэрхийлжээ.
Тодруулбал, иргэд БОЭТ-ийн болон зарим сумын эмч,
ажилчдын үүрэг хариуцлага, харилцаа хандлага, цаг барилттай холбоотой гомдол
тавьсан байна. Хүнд өвчтэй хүн ирэхэд хүлээж аваагүйгээс болж амиа алдсан, өвчтөнүүдийг биш танил хүмүүсээ эмнэлэгт хэвтүүлдэг, цайны цаг
болоогүй байхад хаалгаа барьдаг, өвчтөнүүдээ хөөж туудаг гэх гомдлууд нэр бүхий
эмч нар дээр иржээ.
Мөн өнгөрөгч долоо хоногт 871 иргэн тус
төвд хандаж, төрийн үйлчилгээ авснаас 310 иргэн халамжаас, 232 иргэн Хур системээс
үйлчилгээ авсан байна.