Хугацаа хэтэрсэн зээлийн өрийг хуулийн байгууллагад шилжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-01-17 17:40:33

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөрийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, барагдуулах ажлыг зохион байгуулж байна.

2021 онд Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл болох 5.2 тэрбум төгрөгөөс хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 1.4 тэрбум төгрөг байгаа аж. Зээлээ төлөлтийн хугацаа хэтрүүлсэн 159 иргэн, аж ахуйн нэгжийн 725 сая төгрөгийн өр төлбөрийг барагдуулахаар хуулийн байгууллагад шилжүүлэн, гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа аж.

Аймгийн ЗДТГ-ын СТСХ-ээс Бүрд, Баруунбаян-Улаан, Есөнзүйл, Уянга сумын Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зээлийн гэрээний хугацаа бүрэн дууссан 90 иргэний 213 сая төгрөгийг төлүүлэх, явцын хугацаа хэтрэлттэй 59 иргэний 12065 сая төгрөгийг төлүүлж, хэвийн зээлд оруулахаар албан шаардлагыг хүргүүлсэн бөгөөд энэ улиралд багтаан биелэлтийг тооцох гэнэ.

相关新闻