БНСУ-ын оюутнууд бага сургуулийг засварлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-07-19 21:30:06
Yesukheitumur Tumurbaatar

БНСУ-ын Пусан хотын Бугён их сургуулийн  гадаад дахь сайн дурын оюутнууд Төв аймгийн Хүмүүн цогцолбор бага сургуулийг тохижууллаа.

Тохижилтод  20 сая төгрөг зарцуулж, спорт заалны хана, тааз болон 1, 2 давхарын хана, шат будаж, өнгө үзэмжийг нь сэргээсэн байна.

Түүнчлэн гадаа талбайг моджуулахын зэрэгцээ бага сургуулийн сурагчдад Солонгос хэлний мэдлэг олгож, таэеквондогын сургалт зохион байгуулжээ.

Хоёр орны соёлыг хойч үеийнхэнд сурталчлан таниулах, найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилготой энэ ажлыг цаашид улам өргөжүүлэх, бүрэн боломж байгааг Бугён Их сургуулийн гадаад дахь сайн дурын үйл ажиллаагааны дарга Жэ Хигён хэлсэн үгэндээ дурьсан юм. 

                          Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

相关新闻