“Дэлхийн зөн” олон улсын байгууллагын төслүүд 2023 он хүртэл үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. “Дэлхийн зөн” олон улсын байгууллага Ховд аймагт 2007 оноос хойш 15 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд хүүхэд хамгааллын хөгжлийн төсөл, өрхийн амьжиргааг даван туулах чадавх нэмэгдүүлэх эдийн засгийн төсөл, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлж буй. Тус байгууллагаас Ховд аймагт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн гэрээ 2023 оны 9 дүгээр сард дуусах юм.
Үүнтэй холбогдуулан “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын үндэсний захирал Б.Болорцэцэг энэ сарын 12-нд Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхантай уулзалт хийлээ. Энэ үeэр цаашид хүүхэд, зорилтот бүлгийнхэнд чиглэсэн оновчтой, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулахаар болсон. Мөн хамтын ажиллагаагаа сайжруулах талаар санал солилцсон гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.