“Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аяныг үргэлжлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-01-12 17:49:42

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар “Цэвэр орчин-Цэмцгэр Булган” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулж, хог хаягдлыг бууруулах, иргэдийг эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцөлийг хангах аяныг үргэлжүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын хог хаягдлын өнөөгийн нөхцөл, цаашдын зорилт, аймгийн хог хаягдлын менежмент, энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах, булшлах асуудлын талаар БОАЖГ, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо зэрэг мэргэжлийн байгууллага мэдээлэл хийж санал солилцсон юм. Аймгийн БОАЖГ-ын судалгаагаар аймгийн хэмжээнд зуны улиралд 18,2, өвлийн улиралд 27,0 тонн хог хаягдал үүсдэг аж. Түүний 30,0 хувийг дахин ашиглах боломжтой хог хаягдал гэж тооцсон байна.

- Иргэдэд хог хаягдлын талаарх ойлголт, зөв дадал хэвшил суулгах, хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, эх үүсвэр дээр нь ангилах ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах, сум бүрт энэ ажлыг хариуцсан ажилтан, олон нийтийн байцаагч ажиллуулах шаардлагатай байна. Аялал дагасан хог хаягдлын асуудлыг шийдвэрлэж, аяллын хоггүй аймаг болох зорилт тавьж, “Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аяныг зохион байгуулна гэж аймгийн БОАЖГ-ын дарга А.Гантөмөр ярилаа.

相关新闻