Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалаар ахлуулсан ажлын баг сумдад ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь
аймгийн Засаг дарга О.Батжаргалаар ахлуулсан ажлын баг сумдад ажиллаж байна. Албаныхан Монгол Улсын Засгийн газрын болон орон нутгаас
хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг
танилцуулж, аймгийн Засаг даргаас 2021 онд хийсэн ажлын тайлан болон 2022 онд
хийх ажлын төлөвлөгөөг танилцуулж байгаа аж.
Сумдын ЗДТГ, харьяа төсөвт байгууллагуудын үйл ажиллагаа, тухайн
орон нутагт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, сумдад
шаардлагатай суурин компьютер, амны хаалт, зарим өрхөд гэрийн дэмжлэг үзүүлжээ. Ирэх онд Дорноговь
аймагт “Саран хөхөө” театр, “Мандах наран” хороолол зэрэг томоохон бүтээн
байгуулалт өрнөх аж.