Говь-Алтай аймгийн гэр хороолол, орон сууцны 12114 хэрэглэгч цахилгааны хөнгөлөлтөд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-01-11 20:11:43

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК нь Монгол Улсын Засгийн газрын 211 дүгээр тогтоолоор 2021.01.01-2021.12.31-ний хооронд Говь-Алтай аймгийн  гэр хороолол, орон сууцны 12114 хэрэглэгчдэд 2875,6 сая төгрөг, 900 аж ахуйн нэгж байгууллагад 1599,8 сая төгрөг нийт 4 тэрбум 475 сая төгрөгийн цахилгаан эрчим хүчний төлбөрийн хөнгөлөлтийг үзүүлсэн байна. 

Түүнчлэн мөн хугацаанд тус аймгийн 3764 өрхийг "Шөнийн тарифын хөнгөлөлт"-д хамруулж, 118,4 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн тухай  “Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК-аас танилцууллаа.

Шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2.1, 2.2, 2.3 дахь хэсэг, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Журамд өөрчлөлт оруулах тухай” 115 дугаар тогтоолыг мөрдлөг болгон ажилласан байна. Дээрх тогтоолын гол зорилго нь “Агаарын бохирдлыг бууруулах”-аар нийслэл болон аймгийн төв, 10000-аас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын цахилгаан халаагуурт зориулан хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 100 хувь хөнгөлдөг аж.



相关新闻