Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид ажлын уялдаа холбоогоо сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-11 18:23:39

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. 

Энэхүү уулзалтын зорилго нь Ховд аймгийн нийт гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд хамтран ажиллагч байгууллагуудын саналыг тусгах, ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан мэдээлэл солилцох, салбар дундын хамтын ажиллагааны төсөл боловсруулахад чиглэж байв. 

Уулзалтад 14 байгууллагын удирдлага оролцож, хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам, боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал, халамжийн үйлчилгээний гомдол мэдээлэл, хуулийн зохицуулалт, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллах тухай санал бодлоо илэрхийлжээ. 

Энэ үeэр орон нутгийн удирдлагуудын зүгээс хүүхэд, гэр бүл, залуучуудын чиглэлээр үүрэг хүлээсэн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулах, мэдээллийг тогтмол солилцдог байх, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгов.

Хүүхдийн өмнө үүрэг хүлээгч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд өнгөрсөн 2021 онд Ховд аймагт гэр бүл, хүүхэд, залуучуудтай холбоотой нэлээд ажил хийсэн байнаМөн цаашид эрчимжүүлэх шаардлагатай ажлууд ч байгааг албаныхан онцоллоо. 

Уулзалтын төгсгөлд Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Баяртуяа байгууллагынхаа дотоод үйл ажиллагаа болон түр хамгаалах байрны нөхцөл байдлыг танилцуулж, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. 

 

相关新闻