2022 оныг “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх жил” болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-11 12:04:27

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл энэ сарын 10-нд хуралдаж, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа. Тодруулбал, хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх 9 бүлэг бүхий 39 ажлыг энэ онд шат дараатай хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Мөн тус зөвлөлөөс 2022 оныг “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх жил” болгон зарлалаа.

Ховд аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь өнгөрсөн 2021 онд хоёр дэд зөвлөл, тусгайлсан чиг үүрэг бүхий 15 байгууллагын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий 30 гаруй ажлыг хэрэгжүүлжээ. Ингэхдээ гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, хүчин зүйлийг тогтоох, арилгах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд иргэн, хуулийн этгээд, олон нийтийн оролцоог хангах замаар хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчимд тулгуурлан ажилласан юм. 

相关新闻