Гэр цэцэрлэгийг халж шинэ байртай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-10 12:20:34

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Жаргалант сумын Аравдугаар цэцэрлэгийн хамт олон сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд танхим ба гэр сургалт явуулж ирсэн. "Гэр цэцэрлэг"-т үйл ажиллагаа явуулахад тодорхой бэрхшээл, тулгамдсан хэд хэдэн асуудал байжээ.  

Иймээс хүүхэд багачуудад тохилог орчинд сургуулийн өмнөх боловсрол олгох боломжийг өргөжүүлэх зорилгоор энэ жилээс “гэр”-ээ хурааж, шинэ байртай боллоо.  

Энэхүү 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг "Турлиахт" ХХК улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, энэ сарын 8-ны өдөр хүлээлгэн өгөв.

Энэ ажлын үр дүнд гэр цэцэрлэгийг халж, цаашид тус цэцэрлэгийн 175 хүүхэд тохилог, аюулгүй орчинд сурч, хөгжих боломжтой болж байна гэж албаныхан онцоллоо. 

相关新闻