Баян-Өлгий аймагт өвөлжилт хэвийн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт
хэвийн байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Булган, Дэлүүн, Толбо сумын 613 өрхийн 111,7 мянган толгой мал Ховд
аймгийн нутагт, Алтай, Булган, Буянт, Толбо сумын 220 өрхийн 105,4 мянган
толгой мал өөрийн аймгийн бусад сумын нутагт өвөлжиж байгаа. Мөн Дэлүүн,
Буянт, Бугат, Алтанцөгц, Алтай сумын 520 өрхийн 218,4 мянган толгой мал сум
дотроо, Баяннуур, Булган, Дэлүүн, Ногооннуур, Сагсай, Улаанхус, Цэнгэл сумын 492 өрхийн 275,6 мянган толгой мал улсын тусгай хамгаалалттай
бүсэд нутагт, Алтай, Дэлүүн, Ногооннуур, Сагсай, Улаанхус сумын 328 өрхийн
53,1 мянган толгой мал хилийн зурвас бүсэд тус тус оторлож байна.
Одоогоор нөхцөл байдал сайн, хэвийн малын хорогдол гараагүй аж.