Футзалын насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-01-07 12:08:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хөл бөмбөгийн ууган мастер Г.Банзрагчийн нэрэмжит футзалын насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн Сайншанд суманд амжилттай боллоо.

Тэмцээнд 13 багийн 160 гаруй тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байрт УБТЗ-ын Сайншанд дахь зүтгүүрийн депогийн I багийн тамирчид, дэд байрт Замын-Үүд сумын Түмэн-Од клубийн баг, гутгаар байрт “Говийн голионууд баг тус тус шалгарсан бол шилдэг тоглогчоор П.Энх-Эрдэнэ, "Тэгш тоглогч"-оор Б.Баяржаргал, шилдэг хаалгачаар Б.Тэмүүлэн нар шалгарав.

Г.Банзрагч 1959 онд МХБХ-г үүсгэн байгуулагчдын нэг төдийгүй Ерөнхий нарийн бичгийн даргаар 13 жил ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын хөл бөмбөгийн анхны шигшээ багт тоглож явсан аж.


相关新闻