Мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахгүй байхаар шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-01-07 11:06:47

Дорноговь /МОНЦАМЭ/. Өвлийн улирлын үед замд халтиргаа гулгаа үүсэх, түүнээс үүдэлтэй зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 15-наас 2022 оны 2 дугаар сарын 25-ныг хүртэлх аймгийн нутаг дэвсгэрт мотоциклээр замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглох тухай аймгийн Засаг даргын захирамжийн шийдвэрийн төслийг иргэдэд танилцуулж санал авчээ.

Харин аймгийн хэмжээнд нийт 1348 иргэнээс санал авч, 875 буюу 64,9 хувь нь татгалзсан санал ирүүлсэн тул мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Иймд иргэдийг цаг агаар болон замын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгсэл мотоциклийн хурдаа тохируулж, хамгаалах хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

相关新闻