Баян-Өлгий аймагт 3,9 магнитудын хүчтэй газар хөдөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-06 15:09:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнөөдөр орон нутгийн цагаар 13:50 цагт газар хөдөллөө.

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбараас өгсөн мэдээллээр газар хөдлөлтийн хүч 3,9 магнитуд байжээ.

Харин голомт нь Алтанцөгц сумын төвөөс баруун хойшоо 11 км газарт бүртгэгдсэн байна. Иргэдээс авсан мэдээллээр чичирхийлэл Алтанцөгц, Бугат, Өлгий суманд мэдрэгдсэн байна.

相关新闻