13 хүн коронавирусний халдвар авсан нь тогтоогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-05 16:01:12

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд 39 хүн коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээ өгснөөс 13 тохиолдол шинээр батлагджээ.

Өнөөдрийн байдлаар 13 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал нь хүнд нэг, хүндэвтэр найм, хөнгөн оноштой дөрвөн хүн байгаа аж. Мөн аймгийн хэмжээнд 31 хүн гэрээр эмчлүүлж байна. Үүний 10 нь хүүхэд аж.

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс дөрвөн хүн гарлаа.

Ийнхүү Ховд аймгийн хэмжээнд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол нийт 19858 байна. Үүнээс халдвар аваад эдгэрсэн хүний тоо нийт 19795 байгаа юм. Мөн одоогоор халдварын улмаас нас баралт 24 бүртгэгдсэн. 

Тус аймагт өмнөх саруудтай харьцуулахад коронавирусний халдварын тархалт сүүлийн өдрүүдэд тодорхой хувиар буурч байна. Аймгийн төвд амьдарч буй иргэд коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээ өгөхийг хүсвэл Цаст-Алтай цогцолбор сургуулийн бага сургуулийн байранд очно. Харин хөдөөгийн сумын иргэд харьяа эрүүл мэндийн төвөөр дамжуулан үйлчилгээ авахыг мэргэжилтнүүд зөвлөлөө. 

相关新闻