VII цэцэрлэгийн усан бассейныг 2 тэрбум төгрөгөөр засварлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын VII цэцэрлэгийн усан бассейн ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ.
Улсын төсвийн 2 тэрбум төгрөгөөр барьсан уг бассейн нь ХБНГУ-ын технологи, Португал
улсын тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан юм.
Монгол Улсад төрийн өмчийн 1432 цэцэрлэг байдгаас орчин үеийн стандартад
нийцсэн усан бассейнтэй анхны цэцэрлэг бол Орхон аймгийн VII
цэцэрлэг юм. Тус цэцэрлэгийг 1990 онд Эрдэнэт үйлдвэрийн
РЦС цех анх барьж ашиглалтад оруулж байсан бөгөөд түүнээс хойш бассейнд засвар үйлчилгээ хийгээгүй байсан ажээ. Энэ удаа улсын төсвийн хөрөнгөөр иж
бүрэн шинэчилж, цэцэрлэгийн 280 хүүхдээ бүрэн хамруулах боломжтой болж байгаа аж.
Бассейны нээлтийн үйл ажиллагаад УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч А.Түмэнжаргал болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

