Амралтын өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 4 гомдол мэдээлэл бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-03 12:23:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баярын өдрүүдэд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын 94 алба хаагч, 12 сум, 1 тосгоны хэсгийн төлөөлөгч нар нийтийг хамарсан арга хэмжээний эргүүл, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж, иргэдийн амгалан тайван байдлыг ханган ажиллав.

Амралтын өдрүүдэд хүний амь хохирсон тухай 1, гал түймрийн тухай 1, хулгайн 1, бусад төрлийн 1, нийтдээ гэмт хэргийн шинжтэй 4 гомдол мэдээлэл бүртгэгджээ.

Захиргааны зөрчлийн шинжтэй 9 гомдол мэдээлэл хүлээж авсан байна. Эрүүлжүүлэх байранд 3 иргэн эрүүлжүүлэгдсэн. 

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 4, эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон 3 зөрчил илрүүлж, 65 зөрчилд торгууль оногдуулсан аж.  

相关新闻