Хоккайдод цас их орсны улмаас 230 гаруй нислэг цуцлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-01-02 10:10:48

ТОКИО. /Kyodo/. Японы хойд нутгийн Хоккайдо аралд их хэмжээний цас дахин нэг өдөр үргэлжлэн орсны улмаас бямба гарагт 230 гаруй нислэгийг цуцалжээ.


Тодруулбал, Хоккайдогийн агаарын тээврийн гол гарц болох “New Chitose” нисэх буудлын цуцлагдсан нислэгийн тоо нэг өдөрт хүлээн авч, хөөргөдөг нислэгүүдийнх нь 60 хувьтай тэнцсэн байна.


Jetstar Japan”, “Peach Aviation” компаниудын мэдээлснээр, нисэх буудлын нисэх буух талбайн цасыг цэвэрлэхийн тулд гурван цаг орчмын турш хаасан нь “Narita” нисэх буудлаас хөөрсөн гурван нислэгийг буцахад хүргэжээ.


Мөн Саппоро хотыг “New Chitose” нисэх буудалтай холбодог 160 галт тэрэгний хөдөлгөөнийг цуцалсан байна. Японы баруун нутагт баасан гарагт модод булгаран унасны улмаас 25 хүн галт тэрэгний бүхээгт шөнийг өнгөрүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.


Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, бямба гаргийн оройноос хүйтний эрч аажмаар сулрах төлөвтэй байгаа ч ням гарагт Японы хойд, зүүн нутгийн зарим хэсэгт их хэмжээний цас үргэлжлэн орох төлөвтэй байна. 

相关新闻