Иран хиймэл дагуул тээгч пуужин амжилттай хөөргөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТЕХРАН. /IRNA/. Иран судалгааны гурван төхөөрөмж бүхий “Simorgh” хиймэл дагуул тээгч пуужинг сансарт амжилттай хөөргөлөө гэж тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ахмад Хоссейни пүрэв гарагт мэдэгджээ.
Түүний мэдээлснээр, судалгааны төхөөрөмжүүдийг тээсэн “Simorgh” хиймэл дагуул тээгч пуужин 7350 м/сек-ийн хурдтайгаар 470 км өндөрт хөөрсөн байна.
А.Хоссейни Сансрын төв болон хиймэл дагуулын тээгчийн гүйцэтгэл сайн байсан гэдгийг онцлоод, пуужинг хөөргөхтэй холбогдуулан дэвшүүлсэн зорилтуудаа биелүүлсэн гэдгийг нэмж хэлжээ.