"Хигашикава фото фестиваль"-ийн ялагчид "Оны онцлох хүүхэд"-ээр шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-28 20:55:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Оны онцлох хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааг өнөөдөр 29 дэх жилдээ Улаанбаатар хотод зохион байгууллаа. 

Тус үйл ажиллагаанд улсын хэмжээнд 117 хүүхэд өрсөлдөн нэрээ дэвшүүлжээ. Үүнээс онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 30 хүүхдийг “Оны онцлох хүүхэд”-ээр өргөмжиллөө. Үүний 4 нь Баян-Өлгий аймгийн сурагчид аж.

Тодруулж хэлбэл, байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөлд Баян-Өлгий аймгийн Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч И.Руслан, багийн амжилтын төрөлд "HIGASHIKAWA Youth Fest” буюу “Дунд сургуулийн сурагчдын олон улсын гэрэл зургийн фестиваль”-д тэргүүлсэн Өлгий сумын “Дарын” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Х.Ахжол, Б.Али-Рахман, 12 дугаар ангийн сурагч А.Ерганат нар тус тус шалгарлаа.  


相关新闻