Онцгой байдлын алба хаагчид энэ онд 39 хүний амь авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-28 17:05:07

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой байдлын газар 2021 онд хэрэгжүүлсэн онцлох ажлаа танилцуулж, нэр бүхий алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас 2021 онд хийсэн ажлаа дүгнэх, ирэх 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох, алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор өнөөдөр “Үйл ажиллагааны тайлангийн хурал” зохион байгуулсан юм. 

Энэ үeэр тус байгууллагын шилдэг ажилтан, анги салааг шалгаруулсан. Үүнд, байгууллагын шилдэг ажилтан 10, “Ховдын төлөө” медалиар нэг, цэргийн цолоор 9 зэрэг нийт 37 алба хаагч шагналаа гардан авав.

Мөн энэ үeэр тус байгууүллагын 2021 онд амжилттай хэрэгжүүлсэн онцлох 10 ажлыг дүрс бичлэг хэлбэрээр танилцууллаа. Үүнээс онцлоход, энэ онд Ховд аймгийн хэмжээнд 58 удаагийн аюулт үзэгдэл, дуудлага бүртгэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагын 1100 гаруй алба хаагч шуурхай үүрэг гүйцэтгэж, 39 хүний амь аварч, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 1 тэрбум гаруй төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан аж.   


相关新闻