Өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 35 тохиолдол бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. 12 дугаар сарын 27-нд 110 шинжилгээ хийснээс коронавирусний 35 халдвар шинээр илэрлээ. Үүнээс хүүхэд 7, насанд хүрэгч 28 байгаа аж.
12 дугаар сарын 27-ны 20:00 цагийн байдлаар коронавирусний халдварын улмаас 71 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас хүнд оноштой 5, хүндэвтэр 22, хөнгөн оноштой 12 хүүхэд, 32 насанд хүрэгч хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.
Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 27 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 12886 нь бүрэн эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39549, хоёрдугаар тунд 37360, гуравдугаар тунд 14613 иргэн хамрагдсан байна.