93 настай С.Нанжид 2021 оны алдартны нэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-12-28 15:15:43
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт 90-ээс дээш насны 84 хүн байдаг. Тэдний нэг Хүрэнбулаг багийн иргэн Сүрэнхоролын Нанжид нь өдгөө 93 настай юм. Тэрээр 1928 онд Ховд аймгийн Чандмань суманд төржээ. Түүнийг Зөв хөгжил - Зөв Эрдэнэт” ТББ-аас 2021 оны “Оны алдартан”-аар өргөмжилсөн байна.

С.Нанжид 1940 онд Чандмань сумын бага сургууль байгуулахад 12 настайдаа анхны сурагчдын нэг болон суралцаж төгсөөд улс орон даяар иргэн бүрийг бичиг үсэгт сургах төрийн бодлого хэрэгжүүлэх ажилд хувь нэмрээ оруулж Шинэ үсгийн багш-аар ажиллаж байсан аж. Дараа нь 1980 онд Эрдэнэт хотод ирж суурьшин өдгөө 41 жил амьдарч байна. Эрдэнэт хотод ирснийхээ дараагаар Худалдаа бэлтгэлийн удирдах газарт агент, Эрдэнэт хотын захиргаанд үйлчлэгч хийж байгаад 1990 онд гавьяаныхаа амралтад гарсан байна. 
Тэрээр 14 хүүхэд төрүүлж өсгөсөн. Хүүхдүүдээ эрдэм номтой болгоход ихээхэн анхаарч бүгдийг нь гадаад, дотоодын их дээд сургуулиудад амжилттай сургажээ. Мөн хүүхэд бүрийг нямбай, үүрэг хариуцлагаа ухамсарладаг, үнэнч шудрага нэгэн болгож төлөвшүүлэхэд анхаарч иржээ. Түүний хичээнгүй байдлыг үнэлэн 1985 онд
Хүүхдээ зөв боловсон хүмүүжүүлэгч гэх батламжийг хадгалуулсан байна.
Түүний хүүхдүүдээс Доктор-1, Зөвлөх инженер-1, тэргүүний ажилтан-7, Алтангадас одонт-5, 
Хөдөлмөрийн хүндэт медальтан-2, аймгийн хурц арслан-2, жудо болон гурван хүчний төрөлтөөр олон улсын хэмжээний мастер-1 гээд олон алдартан байна. 

  

相关新闻