Ерөө сумын Бугант тосгон шинэ соёлын төвтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд өнөөдөр шинэ соёлын төв үүдээ нээлээ.
Энэхүү соёлын төвийн барилгыг 2018 оны 8-р сард барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байгаа аж. Соёлын төв 200 хүний суудалтай. Энэхүү бүтээн байгуулалтын ажил нийт 1.864.0 сая төгрөгийн өртгөөр боссон байна. Бугант тосгоны одоогийн Соёлын төвийг 1971 онд хуучин Ерөө модон заводын дэргэдэх “Улаан булан” нэртэйгээр байгуулж байжээ.
Тус соёлын төвд урлаг уран сайхны үйл ажиллагаанаас гадна иргэдийг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зориулалтаар ширээний теннис, шагай, спиннинг явуулах өрөөнүүдийг тохижуулсан байна.


