Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 6.6 сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн арилжаагаар нийт 7,262,882,678.93 төгрөгийн арилжаа хийв.Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 69 компанийн 6.6 сая ширхэг хувьцааг 5,788,757,072.21 төгрөгөөр арилжсан байна.
Багцын арилжаагаар 6.1 сая ширхэг хувьцааг 1,181,815,000 төгрөгөөр арилжив.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 817 ширхэг, ам.долларын 62 ширхэг бондыг нийт 98,693,584.17 төгрөгөөр арилжив. Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 269,135 ширхэг нэгж эрхийг 193,617,022.55 төгрөгөөр арилжлаа.
12 дугаар сарын 24-ний байдлаар зах зээлийн
үнэлгээ 5,846,467,165,287.67 төгрөг болж түүхэн дээд үзүүлэлтэд
хүрсэн бол ТОП-20 индекс 42,741.70 нэгж болж өмнөх 7 хоногоос 1.49 хувиар
өссөн үзүүлэлттэй байна.