5 тэрбум 338.3 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-07-17 23:58:18

Говь-Алтай аймгийн дүнгээр энэ оны 2 дугаар улиралд аж үйлдвэрийн салбарт 5 тэрбум 909.8 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 5 тэрбум 338.3 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлууллаа.

Аж үйлдвэрийн салбарт үйлдвэрлэсэн болон борлуулсан бүтээгдэхүүний 70.0 хувийг цахилгаан, дулаан, усан хангамж эзэлж байна. Одоогоор тус салбарын нийт бүтээгдэхүүний 90.3 хувь мөн борлуулалтын 88.1 хувийг аймгийн төвд, үлдэх хувийг сумдад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн эзэлж байна. Гол нэрийн бүтээгдэхүүнээс цахилгаан, түгээсэн ус, сувагжуулалт, нүүрс олборлолт, хуванцар цонх үйлдвэрлэл нь өнгөрсөн оны мөн үеэс 1.5 хувиас 47.9 хувь болж нэмэгдлээ. Харин дулаан үйлдвэрлэл, хиам, амтат ус, талх нарийн боов, архи дарс, гутал үйлдвэрлэлт өмнөх оноос 8.0 хувиас 74.0 хувиар буурчээ.

                                                                                                     Говь-Алтай Ш.Цоодол

 

相关新闻