Грекийн арлын ойролцоо амиа алдсан цагаачдын тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-12-25 12:19:18

АФИН. /RT/. Баасан гаргийн орой Грекийн Парос арлын ойролцоо 80 орчим цагаач сууж явсан дарвуулт онгоц хөмөрсөн байна. Амиа алдсан цагаачдын тоо 13-т хүрч, 63 хүнийг аварсан гэж "Прото тема" сонинд аврагчдын мэдээллээс эш татан бичжээ.


Баасан гарагт уг дарвуулт завинаас 57 цагаачийг аварч, хоёр хүний цогцсыг олсон гэж Афины Македоны мэдээллийн агентлаг (AMNA) мэдээлсэн байна. 


Энэ нь өнгөрсөн хоногт Грекийн эрх баригчид хууль бус цагаачдын асуудалтай тулгарсан гурав дахь тохиолдол юм. Баасан гаргийн өглөө Грекийн эргийн хамгаалалтын алба Ионийн тэнгис дэх Андикитера арлын хойд хэсэгт орших Прасониси хэмээх хад чулуурхаг арлаас хууль бус 90 цагаачийг аварчээ. Цагаачид пүрэв гарагт дарвуулт завь нь хөмөрсний дараа уг арал дээр гарсан байна. Аврагчид удаан хайсны эцэст 11 хүний цогцсыг олжээ.


相关新闻