“AstraZeneca”, Оксфордын их сургууль “омикрон”-д зориулсан вакцин гарган авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-12-23 18:15:23

ЛОНДОН. /Anadolu/. Их Британи-Шведийн “AstraZeneca” эмийн компани Оксфордын их сургуультай хамтран “COVID-19”-ийн сайжруулсан вакцин гарган авна гэдгээ лхагва гарагт мэдэгджээ.


“Бид Оксфордын их сургуулийн судлаачидтай хамтран шаардлагатай тохиолдолд “омикрон” хувилбарт зориулсан вакцин гарган авах эхний алхмуудыг хийлээ” гэж “AstraZeneca” компани мэдээлсэн байна.


Тус их сургуулийн судлаачид сайжруулсан вакцин шинэ хувилбараас гадна ирээдүйд үүсэж болзошгүй хувилбаруудын эсрэг үйлчилж, тэдгээрийн эсрэг илүү хурдан хариу урвал үзүүлнэ гэж үзэж байгаа ажээ.


Financial Times” сонинд Оксфордын их сургуулийн судалгааны багийн ахлагч Сэнди Дугласын мэдээлснээр, шинэчилсэн вакцинууд “омикрон” гэх мэт хурдан халдварладаг хувилбаруудын учруулж буй сорилтыг зохицуулж, эрүүл мэндийн үйлчилгээ, тогтолцоонд учрах дарамтыг бууруулахад хувь нэмрээ оруулна.


Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд хурдацтай тархаж буй халдварлах чадвар өндөр шинэ хувилбараас өөрсдийгөө хамгаалахын тулд вакцины нэмэлт тунг тариулахыг зөвлөж байгаа бөгөөд нэмэлт тун шинэ хувилбараас 80 хүртэлх хувиар хамгаална гэдгийг олон судалгааны үр дүн харуулаад байгаа юм.


Тухайлбал, Лондоны Эзэн хааны коллежийн эрдэмтдийн судалгаагаар “AstraZeneca”, Pfizer” компанийн вакцинуудын хоёр тун “омикрон” хувилбараас 0-20 хувиар хамгаалж байгааг тогтоосон ба нэмэлт тунг тарьсны дараа энэ үзүүлэлт 55-80 хувьд хүрч өссөн байна. 

相关新闻