Онцгой байдлын газар гал унтраах тусгай зориулалтын автомашинтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-өөс Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт “Рино” загварын гал унтраах автомашиныг хүлээлгэн өглөө.
Шинээр хуваарилсан “Рино” загварын гал унтраах автомашины ашиглалтын талаар алба хаагчдад танхимын сургалт, гал түймэр унтраах дадлага, сургууль зохион байгуулсан юм. Түүнчлэн уг гал унтраах автомашины ашиглалтын талаарх цахим сургалтад Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч нар 12 дугаар сарын 23-нд хамрагджээ.