Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын 2021 оны улсын тооллого эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-12-23 16:27:03

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Соёлын яамны санхүүжилтээр явагдах улс, аймгийн хамгаалалттай түүх, соёлын үл хөдлөх дурсгалын 2021 оны улсын тооллогын ажлыг Говь-Алтай аймгийн Соёлын хэлтэс болон орон нутаг судлах Музейн албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг томилон эхлүүлэв.

Тэд 12 дугаар сарын 22-нд Есөнбулаг сумын “Баянгийн ам” хэмээх газарт байрлах аймгийн хамгаалалттай “Хөшөө чулуу” дурсгалын үзлэг, тооллогоор ажлаа эхлүүлэхийн зэрэгцээ ажлын хэсгийнхэнд зөвлөх сургалтыг хийсэн байна. 

Говь-Алтай аймагт улсын хамгаалалттай 8, аймгийн хамгаалалттай 33 дурсгал байдаг бөгөөд эдгээрээс 4 нь шинээр нэмэгдсэн дурсгал аж. Энэхүү тооллогын ажилд идэвх санаачилга гарган хамтран ажиллахыг ард иргэд, соёлын салбарынхан, сумдын удирдлагуудад уриалав.


相关新闻