Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн
албанаас "Уусан бол бүү жолоод! Та түлхүүрээ сонгох уу, амьдралаа сонгох
уу?” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа.
Энэ хүрээнд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн
газраас шөнө, оройн цагаар гэнэтийн байдлаар хяналт, шалгалт хийх, согтуугаар
тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэн
ажиллаж байна.
Арга хэмжээний
явцад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34, эрхийн үнэмлэхгүй тээврийн
хэрэгсэл жолоодсон 12, бусад төрлийн 540 зөрчлийг тус тус илрүүлж, холбогдох
хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Мөн 6 төрлийн 2600
ширхэг сэрэмжлүүлгийг иргэдэд тараасан байна.
Иймд архи, согтууруулах ундааны зүйл
хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас уриалж
байна.