"Мерекс", "Сүү”, "Ариг гал"ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-21 17:45:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 1,261,121,107.18 төгрөгийн үнийн дүн бүхий 1 400 211 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 25 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа.


Үүнээс "Мерекс" ХК (MRX+15.00%), "Сүү" ХК (SUU+12.26%), болон "Ариг гал" ХК (EER+6.64%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан хөвөн" ХК (DAH -11.28%), "Сор" ХК (SOR- 9.26%) болон "Ар баянхангай" ХК (ABH- 7.41%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.


Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 70 877 ширхэг нэгж эрх 64 358 318 төгрөгөөр арилжигдсан байна.


Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаас 98,000 төгрөгөөр арилжигдсан байна.


ТOP-20 индекс 0.2 хувиар буурч 42494.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,840,730,460,178.11 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

相关新闻