Хувийн эмнэлгүүд өөрийн хөрөнгө оруулалтаар өргөтгөл барьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын үйл ажиллаганы
хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын барилга, байгууламжийг өргөтгөж, дэд бүтцийг
сайжруулан иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхээр
тусгасан.
Энэ
хүрээнд Богд сумын Эрүүл
мэндийн төвийн барилгын ажлын явц 50 хувьтай, Хужирт сумын Эрүүл мэндийн төвийн барилгыг 30
хувьтай барьж байна. Мөн хувийн
хэвшлийн хөрөнгө оруулалтаар “Хөхманал” уламжлалтын эмнэлэг 2.5 тэрбум төгрөг, “Чинмэнд” эмнэлэг 3 тэрбум төгрөг, “Агьманба” эмнэлэг 2 тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалтаар
өргөтгөлийн барилга барьж
байгаа аж.
Эрүүл
мэндийн газрын эмийн агуулахын барилгыг орон нутгийн төсвийн 176 сая төгрөгийн
хөрөнгөөр “Дүүрэн цацрах” ХХК гүйцэтгэж, ашиглалтад
оруулжээ.