“Малчдын зөвлөгөөн”-ийг бүсчлэн зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Малчдын санал хүсэлтийг сонсох,
хөдөө аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа аймгийн бодлого, шийдвэр,
хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх зорилгоор “Малчдын зөвлөгөөн”-ийг бүсчлэн
зохион байгуулж байна.
Аймгийн ХХААГ-аас зүүн таван сумын малчдыг хамруулсан
зөвлөгөөнийг Есөнзүйл суманд, говийн болон баруун сумдын малчдын зөвлөгөөнийг Гучин-Ус,
Хайрхандулаан суманд зохион байгуулсан
бол өчигдөр хойд сумдын малчдын зөвлөгөөн Хужирт суманд боллоо.
Зөвлөгөөнд 19 сумын 700 гаруй малчин оролцож, санал
бодлоо илэрхийлэн мал маллах арвин туршлагаасаа хуваалцсан байна. Бэлчээр
ашиглалтыг сайжруулах, цөлжилтийг бууруулах, малаа чанаржуулах, эрүүлжүүлэх, хээрийн
араатан амьтад, хулгайгаас хамгаалах чиглэлээр олон хүний санал нэгджээ.