Осол гэмтлээс шалтгаалсан нас баралт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-12-21 16:39:01

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд осол гэмтлийн өвчлөл 2021 оны эхний 11 сарын байдлаар 679 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 190 тохиолдлоор багассан байна. Гэвч осол гэмтлийн шалтгаант нас баралт 53 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 10 тохиолдлоор нэмэгджээ.

Осол гэмтэл, гадны шалтгаант нас баралтаас амиа хорлолт 10, бусдад хорлогдсон 2, зам тээврийн 16, бусад осол 25 байна. Бусад осолд унах, живэх, хахах, түлэгдэх, архины хордлогын шалтгаанууд ордог аж.

Эрүүл мэндийн байгууллагаас 5 хүртэлх насны хүүхдийн осол, гэмтлийг үнэлэх “Гэр үнэлгээ”-г аймгийн хэмжээнд 600 орчим өрхөд хийхэд 20 хувьд хүүхэд ахуйн осол гэмтэлд өртөх эрсдэл бага, 28 хувьд өртөх эрсдэлтэй, 52 хувьд өндөр эрсдэлтэй гэж үнэлэгджээ.

相关新闻